ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#5/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Газрын тосны олборлолт ирээдүйд өсөхөөр хүлээгдэж байна. Энэ нь газрын тосны үйлдвэрлэл хэдхэн орноос хараат байх нөхцөл байдлыг бууруулахаас гадна газрын тосны нөөцтэй улс орнуудын хөгжилд эергээр нөлөөлөх боломжтой юм.”
-Х. Гүлнур
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Брокер

Онцлох шинжилгээ

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ 2023 ОНД БУУРАЛТТАЙ БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Брент газрын тосны үнэ баррель нь 2023 онд дунджаар 83 ам.доллар байх төлөвтэй байгаа нь 2022 оны хэрэглээгээ давах хэмжээний хүлээлт үүсгэж байна. Гэхдээ олон улсын шинжээчид газрын тосны үнэ буурах хүлээлтийг маш олон янзаар тайлбарлаж байгаа. Ер нь энэхүү газрын тосны үнийн бууралтад дараах гурван хүчин зүйлс нөлөөлөх боломжтой хэмээн үзлээ.


Үүнд:
1. БНХАУ нь КОВИД-19 цар тахалтай холбоотой хязгаарлалтаа сулруулах хүлээлт,
2. ОХУ-ын газрын тос экспортлох чадвар,
3. ОПЕК-ийн гишүүн бус орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх боломж гэх мэт хүчин зүйлүүд 2023 оны газрын тосны үнийн бууралтад нөлөөлөх боломжтой байна.


Өнгөрсөн жил буюу 2022 оны 3-р сард Орос-Украины дайнтай холбоотой Брент маркийн нефтийн үнэ 130 ам.доллар хүртэл өссөн нь 2008 оноос хойших дээд цэгт хүрсэн үр дүн байлаа. ОХУ-ын эсрэг ОУ-с тавьж буй хориг арга хэмжээнүүд нь газрын тосны нийлүүлэлт тасалдах магадлалтай хэмээн үзсэн нь газрын тосны үнийн огцом өсөлтөд нөлөөлсөн болохыг онцлон хэлэх нь зөв байх. Харин 2022 оны 6-р сараас хойш газрын тосны үнэ буцаад буурч буй явдал нь газрын тосны хэрэглээний удаашралтай холбоотой байв. 

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр 1-р сард 38.48 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсанаас 11.92 тэрбум төгрөг буюу 31.0%-ийг хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа, 14.33 тэрбум төгрөг буюу 37.2%-ийг хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа, үлдсэн хувийг компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа эзэлсэн байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 2-р сарыг өсөлтөөр үргэлжлүүлэн эхлүүллээ. Холбооны Нөөцийн Сан (ХНС) 2-р сарын 1-д болсон хурлаараа бодлогын хүүгээ өмнөх шийдвэрүүдтэй харьцуулахад бууруулсан буюу 0.25% өсгөх шийдвэр гаргасан болон зах зээлийн үнэлгээ өндөр технологийн компаниудын 2022 оны 4-р улирлын тайлан сайн гарсан нь 7 хоногт зах зээл өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Ийнхүү хувьцааны зах зээл өсөлтөө үргэлжлүүлснээр 2023 онд S&P 500 индекс 7.7%, NASDAQ Composite индекс 14.7% тус тус өссөн байна.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Томоохон төв банкнууд бодлогын хүүгээ дээд хязгаартаа хүргэх нь дөхөж байгаа болон олон улсын зах зээлд эрчим хүчний төрлийн түүхий эдийн үнэ бууралттай байгаа нь Европын хувьцааны зах зээл 7 хоногт эерэг өгөөжтэй байхад гол нөлөөг үзүүллээ. Фунт стерлинг ам.долларын эсрэг 7 хоногт 2.4%-иар суларсан ба энэ нь Европын хувьцаануудад эерэг нөлөө үзүүллээ. Энэ нь Европын зах зээлийн үнэлгээ өндөр томоохон компаниуд ам.доллароор ашиг орлого олдогтой холбоотой юм.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. "NIKKIE 225" индекс 0.5%-ийн өсөлттэй байсан бол "TOPIX" индекс 0.6%-ийн бууралттай байлаа. Хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад АНУ-ын төв банкны мөнгөний бодлогын чангатгах цикл дээд цэгтээ хүрч байгаа нь эерэг нөлөө үзүүллээ. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ:  БНХАУ-ын үйлдвэрлэлийн PMI 1-р сард 47.0-ээс 50.1-д хүрч өсөхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн бус PMI 41.6-аас 54.4-д хүрч өсжээ. Энэ нь 12-р сараас эхлэн Бээжин хот цар тахлын хязгаарлалаа сулруулсны нөлөөгөөр дотоодын үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн бус салбар идэвхжиж байгааг харуулж байна. (PMI 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.)

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр компанийн бондын анхдагч зах зээлийн арилжаанд 85,000 ширхэг үнэт цаасыг 8.5 тэрбум төгрөгөөр арилжааллаа.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 2 жил болон 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийн муруй эргээд 214 өдөр болсон бол 3 сар болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргээд 102 өдөр болжээ. ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргэх нь зах зээлд үргэлж хямралын дохио болсоор ирсэн билээ. 10 жилийн  хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж ХНС-аас өндөр инфляцын дарамт буурч байгааг онцолсны дараагаар 7 хоногт 3.53%-д хүрч буурсан. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод ₮313,400 болж нэмэгдэв

 2023.02.03 

2023 онд мөрдөх хүн амын амьжиргааны доод түвшнийг Үндэсний статистикийн хороо шинэчилсэн байна.

Хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчлэн тогтоох тухай хуулийн дагуу нийслэлийн бүсэд 313  мянга 400 төгрөг буюу хамгийн өндөр баруун бүсэд 274 мянга 400 төгрөг, Хангайн бүсэд 282 мянга 500 төгрөгөөр шинэчлэн тогтоожээ.

Дэлгэрэнгүй

БНСУ-д хэрэглээний үнэ I сард өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өсөв

 2023.02.02 

Эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөгөөр нэгдүгээр сард БНСУ-д инфляц жилийн дүнгээр өмнөх сараас эрчимжлээ. Тодруулбал: өнгөрсөн сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн байна. Харин 12 дугаар сард инфляц таван хувь байжээ.

БНСУ-д инфляц сүүлийн есөн сар дараалан таван хувиас дээш түвшинд хадгалагдаж байна. Түүнчлэн тус улсын Төв банкны зорилтот түвшин болох хоёр хувиас өндөр түвшинд 22 сарын туршид хадгалагдаж байна.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ АРИЛЖААГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ СУРГАЛТ БОЛЛОО

 2023.02.01

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгын хүрээнд цахим арилжаанд оролцогч нүүрс худалдан авагчдад зориулсан сургалтыг Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, “Эрдэнэс Тавантолгой” ХК нар хамтран зохион байгууллаа.  

Дэлгэрэнгүй

ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ АРИЛЖААГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 2023.01.31

Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгын хүрээнд цахим арилжаанд оролцогч нүүрс худалдан авагчдыг цахим системд бүртгүүлэх, арилжааны дэнчин байршуулах, дуудлага арилжаанд оролцох болон нүүрс тээврийн зохион байгуулалтын талаарх мэдээллээр хангах зорилготой сургалтыг 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй